“Цагаан сар 2025” сар шинийн үзэсгэлэн худалдаа болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, иргэдэд дотоодын чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хүргэх зорилгоор сар шинийн үзэсгэлэн худалдааг дүүргийн тавдугаар хороонд байрлах “Ancore event hall”-д энэ сарын 26-ныг дуустал зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, хүүхдийн монгол цамц, хүрэм, ноос ноолууран эдлэл, гар хийцийн модон тавилга, арьс ширэн бүтээгдэхүүн зэргийг худалдаалж байна.

Иргэд та бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дүүргийн үйлдвэрлэгчдийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийгээрэй.

Б.Баярбаатарын хэргийг шийдвэрлэх явцад эрх бүхий албан тушаалтан  нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг хаажээ
Б.Баярбаатарын хэргийг шийдвэрлэх явцад эрх бүхий албан тушаалтан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг хаажээ
 
Ганцмод боомтод 224 ам.доллароор борлуулж байсан Монголын коксжих нүүрс 120 ам.доллар болж борлогдохгүй, овоорчээ
Ганцмод боомтод 224 ам.доллароор борлуулж байсан Монголын коксжих нүүрс 120 ам.доллар болж борлогдохгүй, овоорчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!