Б.Баярбаатарын хэргийг шийдвэрлэх явцад эрх бүхий албан тушаалтан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг хаажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Цахим орчинд "Бурханы хүү" Баярбаатар нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд сулласан. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.02.19/ хэлэлцсэн. Улмаар Давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч, түүний өмгөөлөгчийн нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

Тухайлбал, Хэл шинжлэлийн хүрээлэнгээр шинжилгээ хийлгэх шинжээч томилсон тогтоол, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах, эд зүйлд үзлэг хийх зэрэг ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүх шинжилгээний тухай хуульд тус тус нийцээгүй нь давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэлээ.

Иймд дээрх хуулиудыг ноцтой зөрчсөн алдаануудыг зөвтгүүлсэний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/280 дугаар шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

НИТХ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон 2024 оны тогтоолыг дагаж мөрдөх хугацааг 2027 он болгож өөрчлөх тухай хэлэлцэж байна
НИТХ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон 2024 оны тогтоолыг дагаж мөрдөх хугацааг 2027 он болгож өөрчлөх тухай хэлэлцэж байна
 
Улаанбурхан өвчнөөр өвчилсөн бага насны хүүхэд эндэх, өвчлөл хүндрэх эрсдэлтэй гэв
Улаанбурхан өвчнөөр өвчилсөн бага насны хүүхэд эндэх, өвчлөл хүндрэх эрсдэлтэй гэв
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!