Төрийн эрх бүхий алба хаагчид "CU"-гийн зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн гэх асуудлаар "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-гаас хэвлэлийн хурал хийлээ.
Тодруулбал тэд "Өөрсдийн бор зүрхээрээ амьжиргаагаа залгуулж байгаа жижиг худалдаа эрхлэгчид "CU"-д дарлуулж, зах зээлээ булаалгаж байна. 2016 оноос хойш ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо зөвшөөрлийн асуудлаар нийслэлийн үе үеийн дарга нартай ярилцаж байсан. Худалдаа үйлчилгээний чанараа сайжруулж 8-н нэрийн барааны дэлгүүр хүн амын төвлөрөл ихтэй газруудад байгуулъя гэхэд 50-80 сая төгрөг шаарддаг. Гэтэл 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын сүлжээ дэлгүүрт автобусны буудал бүрд шахуу зөвшөөрлийг нь өгч байна. Дотоодын жижиг ААН-үүд шударга өрсөлдөөнгүй зар зээлд дампуурахад хүрч байна. Нийслэлийн холбогдох удирдлагууд захиргаадалтын аргаар, авлига харж зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүндрүүлж байна. Худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгодог дунд шатны дарга нар авлигад маш их өртөж байгаа.
"CU" компанийн санхүүжилтээр "нийслэл дүүргээс сургалт, аялалд оролцох хүмүүс" нэртэй нийт 15 хүнийг АТГ-т өгч шалгуулна" гэв.
Танилцуулсан нэрс:
- Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн
- Багануур дүүргийн менежер н.Бямбацэцэг
- Нийслэлийн ХХААГ-ын Хяналтын хэлтсийн дарга, ахлах байцаагч н.Цэрмаа
- НХХААГ-ын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ
- Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл ахуйн хяналтын ахлах байцаагч Д.Дэлгэрбаяр
- БГД-ын ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Г.Батсүрэн
- БЗД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэнд-Очир
- СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Цэдэнсүрэн
- СБД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Жаргал
- ХУД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Саруултуяа
- ЧД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Булган
- Багануур дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Хүрэлбаатар
- Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын Худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд
- Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын хоол үйлдэрлэлийн газрын мэргэжилтэн н.Өлзиймаа
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!