Нийслэлийн таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ-аас суваг татаж, далан босгох ажлыг 2024 оны арванхоёрдугаар сараас эхлүүлжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүссэн байршилд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан, ерөнхий инженер С.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын 3 дугаар суваг орчимд “ус нэвчиж гарч байна” гэсэн дуудлагын дагуу ГУББГ-ын албан хаагчид ажиллаж, 450 метр суваг татаж, усыг урсгаж гаргалаа. Машин техник ашиглах боломжгүй гүүрэн гарц орчимд гар ажиллагаагаар суваг гаргаж, гүүрэн байгууламжийн хэсгүүдийг эвдэж, гэмтээхгүй хэвийн байдалд орууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Өвөл халиа тошин, хавар шар усны үерээс сэргийлэхэд дүүргүүд эрэмбэ дараатай хамтран ажиллах хэрэгтэй. Чингэлтэй дүүрэг дэх үерийн хамгаалалтын далан, байгууламжтай газрууд болон барихаар төлөвлөж буй байршлуудыг судалж, хэрхэн хамтарч болохыг эргэн ярилцана” гэдгийг хэллээ. Чингэлтэй дүүрэгт 7, 8, 9, 10 дугаар хороонд үерийн хамгаалалтын далан барихаар төлөвлөөд байна.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдвал 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдвал 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!