Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд шар усны үерээс сэргийлж мөс зөөвөрлөх, суваг татах ажил үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Баяр амралтын өдрүүдэд хүйтний эрч эрс суларч, 0 хэм рүү орж дулаарч байгаа тул шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал,

Сонгинохайрхан дүүргийн 9, 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороо, Хан-Уул дүүргийн 23-р хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 9 ажилтан, бусад аж ахуйн нэгж байгууллагаас 13 ажилтан, нийт 43 ажилтан, алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр халиа дошины улмаас үүссэн мөс зөөвөрлөх, ус урсгах (400 метр) сувагчлал татаж, шар усны үерээс урьдчилан сэрийлэн ажиллаж байна.

СХД-ийн 25, 42-р хорооноос 34 адуу, 14 сарлаг гаргав
СХД-ийн 25, 42-р хорооноос 34 адуу, 14 сарлаг гаргав
 
Ц.Нямбаяр: ОБЕГ-т гол, нуур, цөөрөм буюу усны эх үүсвэрээс усыг цуглуулж түймэрт асгадаг нисдэг тэрэг байхгүй
Ц.Нямбаяр: ОБЕГ-т гол, нуур, цөөрөм буюу усны эх үүсвэрээс усыг цуглуулж түймэрт асгадаг нисдэг тэрэг байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.