Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 8 компани 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

“Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцов.

БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа арга хэмжээг нээж, “УИХ, Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч байна. Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн нэг яам, нэг салбар, нэг байгууллагын асуудал биш.

Тиймээс Засгийн газраас төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн тусламж дэмжлэгээр агаарын бохирдлыг бууруулах уриалгыг дэвшүүлсэн” гэдгийг хэлж, энэ уриалгыг хүлээн авч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр ирсэн анхдагч аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэв.

Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульд тусгасан. Энэ хуулийн хүрээнд доорх аж ахуйн нэгжүүд 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр өнөөдөр гэрээ байгууллаа.

“Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурсан аж ахуйн нэгжүүд:

-Моносфарм ХХК

-Саусгоби сэндс ХХК

-Бороогоулд ХХК

-Платинум ланд ХХК

-Монполимет ХХК

-Грийн химистри ХХК

-Секуоиа Трейд ХХК

-Эко майн системс ХХК

Гадаадын 7 иргэнийг Монгол Улсаас гаргахгүй байх зорилгоор ГИХГ-ын албан тушаалтанд хахууль өгөхийг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гадаадын 7 иргэнийг Монгол Улсаас гаргахгүй байх зорилгоор ГИХГ-ын албан тушаалтанд хахууль өгөхийг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
УДШ Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн тогтоолыг маргааш гардуулна
УДШ Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн тогтоолыг маргааш гардуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!