Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оман Улсад айлчилна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсад 2025 оны 02 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Оманы Гадаад хэргийн сайдын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн айлчлалын хариу айлчлал бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд тус улсад 30 орчим жилийн дараа хэрэгжиж байгаа гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Сайд нарын зөвлөлийн асуудал эрхэлсэн Шадар сайд, Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих сайд болон Оманы хөрөнгө оруулалтын газрын удирдлагатай тус тус уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр сүүлийн жилд эрчимжиж буй хоёр улсын харилцааны эрчийг хадгалах, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.

Сануулахад, Монгол Улс, Оманы Султант Улстай 1992 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байпаг.

Л.Энх-Амгалан: УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барина
Л.Энх-Амгалан: УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барина
 
П.Сайнзориг: Ногдол ашгийн мөнгөөр орлого олох дэд бүтцийн төслийг санхүүжүүлсэн бол 2-3 жилийн дараах ногдол ашиг нугарах ч боломжтой
П.Сайнзориг: Ногдол ашгийн мөнгөөр орлого олох дэд бүтцийн төслийг санхүүжүүлсэн бол 2-3 жилийн дараах ногдол ашиг нугарах ч боломжтой
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!