Экспорт 19.5 хувиар буурч, нүүрсний үнэ 38.1 ам.доллароор унажээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 29 секунд

Монгол дэлхийн 159 оронтой худалдаа, наймаа хийдэгч экспортын 90, импортын 36.8 хувийг Хятад эзэлдэг. Эдийн засгийн агшилт, тэлэлт нь урд хөршөөс хамааралтайн хувьд нүүрс авах эсэхээс энд орлого бүрдэх үү, үгүй юу гэх асуудал яригдана. Хятадын барилгын салбарын хямрал гангийн үйлдвэрээр дамжиж улмаар коксжих нүүрсний үнэ унаж, экспорт саарч байгаа нь манай улсын хувьд томоохон сорилт болоод байна. Энэ оны нэгдүгээр сард экспорт 247.2 сая ам.доллараар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооны 2025 оны нэгдүгээр сарын эцэст хийсэн урьдчилсан гүйцэтгэлийн тайландаа дурджээ.

Статистик харвал, экспорт буурахад нүүрс 340.2 сая ам.доллар, мал амьтны самнасан үс хялгас 10.6 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 6.0 сая ам.доллароор тус тус буурсаннь голлон нөлөөлсөн байна. Түүхий эдийн үнэ ханшийн мэдээллээр, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.5 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 38.1 ам.доллароор буурсан байна.

ШУУД: МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар агсантай салах ёс гүйцэтгэж, эцсийн замд нь үдэж байна
ШУУД: МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар агсантай салах ёс гүйцэтгэж, эцсийн замд нь үдэж байна
 
УДШ Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн тогтоолыг маргааш гардуулна
УДШ Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн тогтоолыг маргааш гардуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!