Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусанд МӨНГӨӨ ТӨЛӨӨГҮЙ иргэн жолоочид гомдол гаргасан ч ӨӨРӨӨ БУРУУДЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Иргэн цахим хуудсаараа дамжуулан “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-218 гарааш дугаартай автобусны жолооч "Хэл амаар доромжилсон гомдолтой байна. Хариуцлага тооцож өгнө үү” гэх гомдол гаргасныг НТБГ-аас хянаж шалгажээ.

Хянаж үзэхэд, тухайн зорчигчийн картын мөнгөний үлдэгдэл хүрэлцэхгүй байсан тул жолооч хууль ёсны дагуу зорчих хөлсөө төлөхийг шаардахад, уурлан хэл амаар доромжилсон нь тогтоогдсон байна.

НТБГ-аас "Нийтийн тээврийн автобусны хяналтын камер тухайн орчны үйл явдлыг дуу, дүрсний өндөр нягтаршилтайгаар бичдэг болохыг анхааруулъя.

Зорчигч та соёлтой боловсон үйлчлүүлнэ үү" гэж мэдэгдлээ.

“Монгол нүүдэлчин“ өвлийн фестивалиар дараах 10 өргөө, өртөөгөөр зочилж, нүүдэлчдийн соёлтой танилцах боломжтой
“Монгол нүүдэлчин“ өвлийн фестивалиар дараах 10 өргөө, өртөөгөөр зочилж, нүүдэлчдийн соёлтой танилцах боломжтой
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.