Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: 16 хүртэлх насны хүүхдийг Tiktok, Twitter, Snapchat, Facebook орохыг нь хориглох заалт бүхий хуулийг судлахаар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа. Австрали улс 16 нас хүртэл хүүхдийг Tiktok, Twitter, Snapchat, Facebook зэрэг олон нийтийн сүлжээнд хандахыг нь хориглосон хуулийг баталсан нь дэлхий нийтийн анхааралд байгаа. Тэгвэл энэ хуулийг судлах, улмаар үр нөлөөг нягтлах, монголд олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийг орохыг хориглох хуулийг судлахаар ажлаа эхлүүлж байна. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд судалгаа, нийгмийн зөвшилцөл хэрэгтэй. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүхий л бүлгүүдтэй бид ярилцана" гэлээ.

Б.Батбаатар: Яг өнөөдөр МАН, АН хонины хашаа болчихсон
Б.Батбаатар: Яг өнөөдөр МАН, АН хонины хашаа болчихсон
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна