Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХ-ийн САЙД: Хүүг хамгаалалтад авах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас гаргасан ч өөрсдөө татгалзсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг.

Уг гэр бүлээс цор ганцаараа үлдсэн хүү О.Одбаярыг мэдээлэл хийсний дараа иргэд түүнийг хамгаалалтад авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс тодруулахад "Хүүг хамгаалалтад авах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас гаргасан. Өөрсдөө татгалзсан. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Шаардлагатай бол өмгөөлөгчөөрөө дамжуулж, холбогдоно гэх асуудлыг ярьсан" гэлээ.

О.Алтангэрэл: Угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээллийг групп чатаас задалж, олон нийтэд дэлгэсэн Б-г дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн шалгаж байна
О.Алтангэрэл: Угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээллийг групп чатаас задалж, олон нийтэд дэлгэсэн Б-г дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн шалгаж байна
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна