О.Алтангэрэл: Угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээллийг групп чатаас задалж, олон нийтэд дэлгэсэн Б-г дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн шалгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг.

Уг гэр бүлээс цор ганцаараа үлдсэн хүү О.Одбаярыг мэдээлэл хийсний орой талийгаач эмэгтэй О-г архичин байсан, мөн мэдээлэл хийсэн хүү О.Одбаярыг хулгайч байсан гэх мэдээллүүд цацагдсан. Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас задалсан гэх асуудал хөндөгдөхөд ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллага, алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааны нууцыг чандлан хадгалах үүрэгтэй юм. Олон нийтийн сүлжээнд гарсан дээрх мэдээллийг үнэн бодит эсэхийг эхний ээлжинд яаралтай шалгаж тогтооё. Хэрэв үнэн бол задруулсан албан тушаалтаныг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг" гэж байв.

Тэгвэл мэдээлэл задалсан иргэнийг олж тогтоосон байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа.

Д.Ангар:  Ихэнх банкууд 10.000 доллар гаргах боломжтой байсан бол өнөөдөр зарим банк нь бүр 1 ам.доллар ч гаргаж чадахгүй гэнэ
Д.Ангар: Ихэнх банкууд 10.000 доллар гаргах боломжтой байсан бол өнөөдөр зарим банк нь бүр 1 ам.доллар ч гаргаж чадахгүй гэнэ
 
О.Батнайрамдал Ухаа худаг уурхайтай холбоотой асуудлаар сонсгол хийе гэсэн ч  С.Баяр түүнийг “Хуулиа уншаагүй дээр улс төрөө яаж хийх учраа олохгүй яваа“ гэв
О.Батнайрамдал Ухаа худаг уурхайтай холбоотой асуудлаар сонсгол хийе гэсэн ч С.Баяр түүнийг “Хуулиа уншаагүй дээр улс төрөө яаж хийх учраа олохгүй яваа“ гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!