Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа.
Цагаан сарын баярыг угтан нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор мах экспортлогч компаниуд энэхүү худалдаанд оролцож байгаа юм. Өнөөдрөөс /2025.02.11/ эхлэн дараах дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа албан ёсоор эхэллээ. Үүнд:
- Тэнгэр худалдааны төв (Баянзүрх дүүрэг)
- Жуковын талбай (Баянзүрх дүүрэг)
- Улаанбаатар палас (Баянгол дүүрэг)
- Драгон худалдааны төв (Сонгинохайрхан дүүрэг)-д гарч байна.
Махны үнэ өргөтгөсөн худалдааны хүрээнд:
- Үхрийн ястай мах /кг/ – 14,000 төгрөг
- Хонины ястай мах /кг/ – 12,500 төгрөгөөр борлуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг тогтвортой хангах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хямд, чанартай мах нийлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!