Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт олгохоор шийдвэрлэсэн билээ.
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын хэлэлцээрийг БНХАУ-ын талтай 2025 оны хоёрдугаар сарын 13-15-ны хооронд эцэслэн зурахаар болсныг АҮЭБ-ийн сайд мэдэгдлээ. Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сараас эхлэх төлөвтэй байна. Санхүүжилтийг нүүрсээр биш "Эрдэнэс Тавантолгой" компаниас гаргах аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!