УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж буйгаа албан ёсоор зарлан, УИХ-ын гишүүдийг гарын үсэг зурахыг уриалж эхэлсэн билээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар уг саналыг дэмжин уг саналд гарын үсэг зурна гэдгээ мэдэгдээд буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир мөн уг саналыг дэмжин, Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэдгээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд хэлжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу манай сайтад өгсөн ярилцлагадаа "Хоёрдугаар сарын 10-ны байдлаар Ж.Баярмаа гишүүнээс өөр гарын үсгээ зурсан хүн байхгүй байна. Зураагүй байгаа шалтгаан нь бүгд хөдөө, орон нутагт байна. Жагсаалтын хэд маань хэцүү шүү дээ. Гэхдээ Ж.Баярмаа гишүүн маань зурсан. Ө.Шижир гишүүн зурахаа илэрхийлсэн. Тойргийн ганц нэг хүмүүс бий. Нэрийг нь дурдаад яах вэ" гэжээ.

Ам.долларын ханш 3512 төгрөгтэй тэнцэв
Ам.долларын ханш 3512 төгрөгтэй тэнцэв
 
Тав хүртэлх насны хүүхдүүдийн 21.3 хувь нь ЦУС БАГАДАЛТТАЙ байна
Тав хүртэлх насны хүүхдүүдийн 21.3 хувь нь ЦУС БАГАДАЛТТАЙ байна
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!