Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сноу филдс“ ХХК үйлдвэрлэлийн хог хаягдлуудаа дахин боловсруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, тус газрын ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр болон албаны хүмүүс "Сноу филдс" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

"Сноу филдс" ХХК нь 2004 онд Япон улсад үйлдвэрлэсэн Shimaseiki маркийн сүлжих машинтайгаар ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортод гарган үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

2018 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлээд үйл ажиллагаандаа мөрдөж байна. Ингэж хэрэгжүүлснээр байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулаж өөр өөр удирдлагын тогтолцооны бүтцийг нэгэн жигд болгон баримт бичгийг олон улсын энэхүү стандартын бүлгүүдэд нийцүүлэн хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцүүлж харилцагч, захиалагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээг туушдаа нийлүүлэх чадвартайг илэрхийлэх, төлөвлөсөн үр дүнд хүрэх нөхцлийг бүрдүүлэх, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн хэмээн компанийн захирал Ц.Ган-Өлзий хэлж байсан юм.

2023 онд Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээ авсан. Текстилийн тогтвортой үйлдвэрлэл MNS 6926 : 2021 үндэсний стандарт нь Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” зэрэг томоохон баримт бичигтэй уялдуулан, тогтвортой хөгжлийн бодлогыг баримтлан байгальд хаягдах хог хаягдлыг бууруулах зорилгоортехнологийн хаягдлыг эргэлтэд оруулах замаар үйлдвэрлэлийн явцад гарсан хог хаягдлуудыг дахин боловсруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Залуу дуучин Ц.Отгонбаяр МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй хамтарч “ХОС ОРЧЛОН“ дууг шинэчилж дууллаа
Залуу дуучин Ц.Отгонбаяр МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй хамтарч “ХОС ОРЧЛОН“ дууг шинэчилж дууллаа
 
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.