Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын өмчид бүртгэлтэй барилгыг НИТХ-аар хэлэлцүүлэхгүйгээр дур мэдэн нураалгаж, хувийн компанид орон сууц барих боломж олгосон албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 55 секунд

Прокурорын байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 27-ноос 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48261, мөрдөн байцаалтын 2704 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тухайлбал,

-Нийслэлийн прокурорын газраас “Ч” ОНӨААТҮГ-ын албан тушаалтан Г.Ч нь байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 мкв талбайн хэмжээтэй барилгыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхгүйгээр нураах шийдвэр гаргаж, “С” ХХК-д орон сууц барих нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Б.Т нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас иргэн С.П нь байлдааны зориулалттай сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2.2 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Газар Өгөөж“ ХХК-ийн үржүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Газар Өгөөж“ ХХК-ийн үржүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
 
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.