ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Газар Өгөөж“ ХХК-ийн үржүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон албаны хүмүүс /2025.02.04/ Дархан-Уул аймаг дахь "Газар өгөөж" ХХК -ийн анхан шатны үр үржүүлгийн төв, механикжсан үтрэмийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани нь өөрийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авч, цагт таван тонн үрийн буудай ангилах, цэвэрлэх хүчин чадал бүхий үтрэмийг ийнхүү ашиглалтад орууллаа.

2025 оны хаврын тариалалтад нийлүүлэх Алтайская-325, Юнион, Бурятская остистая сортын үрийн улаанбуудайг шинэ дэвшилтэт технологи “фото сепаратор”-оор цэвэрлэн бэлтгэж байна. Фото сепаратор нь үр тарианы физик шинж чанарт үндэслэн ангилан цэвэрлэдэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж юм.

“Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэн 2023-2024 онд анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм барих чиглэлээр хөрөнгө оруулалтын зээлийг нийт 27 иргэн, аж ахуй нэгжид 11.46 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон бөгөөд үүний үр дүнд 11 мянган тонноор үтрэмийн багтаамжийг нэмэгдүүлээд байна.

Цаашлаад Атрын IV аян хүрээнд энэ чиглэлийн хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгохоор төлөвлөөд байна.

Б.Билгүүн: Бүх оддын тоглолтод сонгогдох хэмжээний тоглолт,  үр дүнг хараахан үзүүлж чадаагүй тул өөрийн хүсэлтээр нэрээ татаж байна
Б.Билгүүн: Бүх оддын тоглолтод сонгогдох хэмжээний тоглолт, үр дүнг хараахан үзүүлж чадаагүй тул өөрийн хүсэлтээр нэрээ татаж байна
 
С.Эрдэнэболд: П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай болж, зүрхэндээ 8 дахь стэндээ тавиулсан. Өмнөх стэндүүд нь дутуу ажиллаж байжээ
С.Эрдэнэболд: П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай болж, зүрхэндээ 8 дахь стэндээ тавиулсан. Өмнөх стэндүүд нь дутуу ажиллаж байжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!