Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд хоёрдугаар сарын 22, 23-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд нийт зургаан удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эхний цэвэрлэгээг сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Үүний дагуу дүүргүүд зохион байгуулалтад орж нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, гэр хороолол, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэрлэгээг хариуцах аж.

Аж ахуй нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг. Иймд иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалжээ.

АСУУДЛЫН МӨРӨӨР: “Хан хужирт“ амралтад Завханы Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат аймгийн АН-ын дарга Б.Төрмөнхийн толгойг аягаар цохиж хагалжээ
АСУУДЛЫН МӨРӨӨР: “Хан хужирт“ амралтад Завханы Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат аймгийн АН-ын дарга Б.Төрмөнхийн толгойг аягаар цохиж хагалжээ
 
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.