Олон Улсын Прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл Олон Улсын Прокуроруудын холбооноос Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг зохион байгуулах орноор сонгогдсонтой холбогдуулан Олон Улсын Прокуроруудын холбооны удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтад Олон Улсын Прокуроруудын холбооны талаас Ерөнхий нарийн бичгийн дарга Роэл Дона, гүйцэтгэх захирал Жанне Холст Хюбнер болон ерөнхий зөвлөх Шеназ Музаффер нар оролцов.

Олон Улсын Прокуроруудын холбоо (IAP) нь 1995 онд байгуулагдаж, өдгөө 177 орны 183 гишүүн байгууллага, 1900 орчим бие даасан гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн цорын ганц байгууллага юм.

Олон Улсын Прокуроруудын холбооны зүгээс Зүүн Европ, Төв Азийн 10 дахь удаагийн бага хурал нь бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд Прокурорын байгууллагуудын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглэн уг бага хурлыг Монгол Улс зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дээрх уулзалтаар Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг 2025 оны 06 дугаар сарын 04-нөөс 06-ны өдрүүдэд зохион байгуулахын хамт Олон Улсын Прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

Ц.Түмэнбаяр: Гэр хорооллын өрхүүдэд хийн түлшний туршлага байхгүй. Нэг шугамд гэмтэл гарахад холбогдсон бүх айл хордож, гал алдах эрсдэлтэй
Ц.Түмэнбаяр: Гэр хорооллын өрхүүдэд хийн түлшний туршлага байхгүй. Нэг шугамд гэмтэл гарахад холбогдсон бүх айл хордож, гал алдах эрсдэлтэй
 
Төрсөн хүүгээрээ хурдан морио унуулж, хүү нь чирэгдэж нас барсан хэрэгт аавд нь 2 жилийн тэнсэн харгалзах ял өгчээ
Төрсөн хүүгээрээ хурдан морио унуулж, хүү нь чирэгдэж нас барсан хэрэгт аавд нь 2 жилийн тэнсэн харгалзах ял өгчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!