Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УТААНЫ СОНСГОЛ: 0-5 насны хүүхдүүдэд илрэх багтраа өвчний тохиолдол 2027 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр явагдаж байна. Энэ үеэр Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд танилцуулга хийв. Тэрбээр,

"Агаарын бохирдлын богино хугацааны өртөлтийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаагаар уушгины хатгалгаа 18 хувь, архаг бөглөрөлт өвчин 13 хувь, тархины судасны өвчин 31 хувь, зүрхний ишемит өвчин 32 хувь байна.

Эрдэмтдийн хийсэн ирээдүйн тооцооллоор, 0-5 насны хүүхдүүдэд багтраа өвчний тохиолдлын тоо нэмэгдэнэ. 100 хүүхэд тутмын зургаад нь шинээр оношлогдож байсан бол 2027 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ. 2024 онд хийсэн судалгаагаар 4 сартайгаас 4 нас хүртэлх хүүхдүүдэд хавдар үүсэх магадлалын эрсдэл нэмэгдэнэ" гэв.

“МОНГОЛ ЦАГААН САР”  экспод тэргүүлэгч компаниуд оролцоно
“МОНГОЛ ЦАГААН САР” экспод тэргүүлэгч компаниуд оролцоно
 
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.