Гэрлэх ёслолын ордны захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Олны нэрлэж заншсанаар хуримын ордон буюу Гэрлэх ёслолын ордны захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг томилжээ. Ү.Оюунзул нь НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа бөгөөд өмнө нь "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨҮГ-ын даргаар ажиллаж байсан юм.

Түүний товч намтраас танилцуулбал,

  • 2009-2010 онд “Улаанбаатар” их сургуульд нийгмийн ухааны багш
  • 2010-2015 онд НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэргэжилтэн
  • 2016-2018 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-т орлогч дарга
  • 2018-2019 онд “Стратеги академи”-ийн Улс төрийн боловсролын институтад захирал
  • 2019 онд НАМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2020 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралын төлөөлөгч
  • 2021-2024 онд Үндэсний цэцэрглэгт хүрээлэнгийн даргаар тус тус ажиллаж байв.

Тэрбээр Гэрлэх ёслолын ордны захирлаар томилогдсон талаар мэдэгдэхдээ "Их хотын төв цэгт байрлах Хуримын ордны үүд хаалга хүн бүхний өмнө нээлттэй байж, хайртай хосуудын хуримаа хийхээс гадна, хамтдаа уулздаг, суралцдаг, төлөвлөдөг болзооны хамгийн гоё орчин болгохын төлөө хамт олноороо хичээн ажиллана.

Мэдээж, миний ажлын арга барилаар төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтална" гэв.

Х.Баттулга “Хөх монгол хөх туг“ уулзалтаа дахин эхлүүлж, Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, С.Ганбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд оролцож байна
Х.Баттулга “Хөх монгол хөх туг“ уулзалтаа дахин эхлүүлж, Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, С.Ганбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд оролцож байна
 
ИРГЭН н.Амарзаяа: Би ар гэрийнхээ 2 хүнийг угаарын улмаас алдсан. Нас барсан хүмүүс нормын дагуу нас барсан уу
ИРГЭН н.Амарзаяа: Би ар гэрийнхээ 2 хүнийг угаарын улмаас алдсан. Нас барсан хүмүүс нормын дагуу нас барсан уу
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!