Японы эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар долдугаар сарын эхээр Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 56 секунд

Японы эзэн хаан Нарүхито болон хатан хаан Масако нар долдугаар сарын эхээр Монгол Улсад долоо хоногийн албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүдээр мэдээлжээ. Айлчлалынхаа үеэр тэд Монголын үндэсний их баяр наадамд оролцохоор төлөвлөж байгаа аж.

Японы эзэн хаан Нарүхито өмнө нь угсаа залгамжлах ханхүүгийн хувиар 2007 онд манай улсад айлчилж байсан аж. Харин эзэн хаан болсноосоо хойш гурав дахь албан ёсны гадаад том айлчлал нь Монгол Улс байх бололтой. Эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар 2023 онд Индонезид, 2024 онд Их Британид тус тус айлчилсан байна.

Эх сурвалж: https://news.yahoo.co.jp/articles/40026f53bc338425eec331786cdfae257906f71b

П.ЭНХХҮСЛЭНГИЙН ЭМЭЭ Ш.ИЧИНХОРЛОО: Ач охиныхоо ялалт ялагдал бүртэй нь хамт байж хожиход нь хамт баярлаж, хожигдоход тайтгаруулж, сэтгэл санааг нь дэмжиж өгөхийг хүсдэг
П.ЭНХХҮСЛЭНГИЙН ЭМЭЭ Ш.ИЧИНХОРЛОО: Ач охиныхоо ялалт ялагдал бүртэй нь хамт байж хожиход нь хамт баярлаж, хожигдоход тайтгаруулж, сэтгэл санааг нь дэмжиж өгөхийг хүсдэг
 
Хүүхдээ түрж явсан ээжийн утсыг хулгайлж Эрээн рүү гаргасан этгээдийг илрүүллээ
Хүүхдээ түрж явсан ээжийн утсыг хулгайлж Эрээн рүү гаргасан этгээдийг илрүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!