Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгаарлалтын дараах тандалтаар жолооч халдвар авсан нь тогтоогдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 3 секунд

Өнөөдөр /2020.11.11/ 11:00 цагт Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж, коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаасан бол орох хөдөлгөөний нээлттэй хэвээр үлдээсэн. Хотоос гарах хөдөлгөөнд хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг хяналт шалгалт хийсний дараа гаргахаар боллоо.

- АЛТАНБУЛАГ БООМТООР НЭВТРЭХ АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ 2021 ОН ХҮРТЭЛ ХЯЗГААРЛАХААР БОЛЛОО-

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн:

Засгийн газрын хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны нэгдүгээр сарын хүртэл хязгаарлахаар боллоо. Зорчигчийг зөвхөн гадагшаа гаргахдаа УОК-ын шийдвэрээр гаргахаар болсон. Цагааннуур боомтоор зөвхөн шатахуун тээврийн жолоочийг нэвтрүүлэх, мөн ОХУ-тай хиллэдэг боомтуудыг арваннэгдүгээр сарын 23-аас үргэлжлүүлэн түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа.

- ШУУД ХАВЬТЛЫН ХҮМҮҮСИЙН ОЛЖ ТОГТООН ТУСГААРЛАЖЭЭ-

ЦЕГ-ын дарга Ж.Амгалан:

Халдвартай хүний маршрутаар ойрын хавьталд орсон хүмүүсийг мэдэх дэлхийд танигдсан арга байдаг. Бид энэхүү аргаар хэд хэдэн удаа ажиллаж байсан туршлагатай. Шууд хавьтал, ойрын, дам гэх хэлбэрүүд байна. Өчигдрийн 00:00 цагаас хойш бид маршрут дээр ажиллан шууд хавьтлын хүмүүсийн олж тогтоон тусгаарлаад байна.

-ЖОЛООЧИЙГ ХААНААС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ЭСЭХИЙГ ШАЛГАХ ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА-

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Тусгаарлах байрнаас гарсан цагаас хойш иргэд байнгын тандалтанд байдаг. Халдвар илэрсэн жолооч эхнэр, 2 настай, 4 настай цэцэрлэгийн насны хоёр хүүхэд болон ээж аавтайгаа амьдардаг байна. Бид тухайн жолоочийг хаанаас коронавирусийн халдвар авсан эсэхийг шалгах тандалт судалгаа хийж байгаа юм. Эмнэлгийн орны бэлэн байдлыг үе шаттайгаар шийдэж байна. Одоогийн байдлаар 1000 гаруй ор бэлэн байна. ЭМЯ-ны зүгээс Энх-Саран сувилал дээр халдвар алдагдсан байж магадгүй гэх таамаг дор тандалт судалгаагаа явуулж байна. Тусгаарлалтын дараах тандалтаар жолооч халдвар авсан нь тогтоогдсон. Мөн ойрын хавьтлын 24 иргэний шинжилгээний хариу 2 цагийн дараа гарна. Хамгаалах хувцас хэрэгслийн хувьд дор хаяж гурван сарын нөөц байна. Түүнчлэн улс дотроо чанартай үйлдэрлэл явуулж байгаа учир хамгаалах хувцасны хомсдолд санаа зовохгүй байгаа юм. Өнөөдрөөс бүх шатны сургалт онлайнаар зохион байгуулагдана.

Гадаадаас оношлуур нэмж авах ажил эхэлсэн. Шинжилгээ өгөхөд иргэдээс ямар нэгэн төлбөр авахгүй учир хавьталд орсон байх магадлалтай гэж үзэж байгаа иргэд сайн дураараа шинжилгээ өгөх боломжтой. Өмнөх удаад бүх улсад халдвар огцом тархсан учир үйлдвэрлэл хомс байсан. Харин энэ удаа ямар нэг хомсдол үйлдвэрлэлийн зогсонги байдал байхгүй байгаа тул бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл болохгүй гэж найдаж байна. Иргэдийг 21 хоног тусгаарлах нь хамгийн зөв. Үүнийг 14 хоног болгох юм бол дотооддоо халдвар тарах эрсдэл улам нэмэгдэнэ гэж үзэж байна. Иймд тусгаарлалтын хоногт өөрчлөлт орохгүй. Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.

-ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО-

Хотын дарга Д.Сумъяабазар:

Одоогоос найм хоногийн өмнө хотын дарга болсноосоо хойш хотын иргэдийг харахад хэтэрхий тайвширсан назгай байгааг анзаарч санаа зовж байсан. Иймд гараа угаах, маскаа зүүх аян болон томуу, томуу төст өвчинтэй хавсрахгүй байхаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг авсан. Эхний ээлжинд иргэдийг маш тайван байхыг зөвлөж байна. Нийслэлийн онцгой комисс шөнө хуралдаж, Засаг даргын захирамж гарсан. Захирамжид, олон нийтийг хамарсан, үйлчилгээний газруудыг гурав хоногийн хугацаанд хаах шийдвэр гарсан. Согтууруулах ундаа худалдаж байгаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд хэвийн явах нь 07.00.22.00 цаг хүртэл ажиллаж, тодорхой цагаар ажиллахгүй, иргэдэд үйлчлэхгүй байна. Нийтийн тээвэр 06.00-09.00, 17.00-21.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр захирамжид тусгасан.

Энэ үеэр өрх толгойлсон эцэг эхчүүдэд чөлөө өгөх чиглүүлгийг холбогдох байгууллагуудад өгсөн тухайгаа хэлж байлаа.

А.Мишээл

УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжлээ
УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжлээ
 
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.