Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1992 оноос хойш хамгийн удаан ажилласан Ерөнхий сайдын жагсаалтыг 4 жил, 116 хоногоор Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Н.Энхбаяр, П.Жасрай, У.Хүрэлсүх, Сү.Батболд нар удаалж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 37 секунд

Гүйцэтгэх засаглалаа толгойлж буйн хувьд хэлж буй үг, гаргаж буй шийдвэр бүрээ "Хар толгойгоороо хариуцах" чухал албан тушаал бол Ерөнхий сайдын албан тушаал. Төрийн өндөр дээд албан тушаал гэдэг утгаараа сайнаасаа саар зүйлсээр нь авторлогдож байдаг эл албыг өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэнд буюу 1992 оноос хойш нийт 16 хүн хашжээ. Үүний хоёр нь үүрэг гүйцэтгэгчээр богино хугацаанд ажилласан байдаг. Тэгвэл дөнгөж хэдхэн цагийн өмнө Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцроод байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн удаан хугацаагаар сонгогдон ажилласан Ерөнхий сайд нараас ТОП 5-ыг нь танилцуулж байна.

ТОП 5-д та бүхний харж байгаачлан Л.Оюун-Эрдэнэ, Н.Энхбаяр, П.Жасрай, У.Хүрэлсүх, Сү.Батболд нар жагсаж байна. Цаг хугацааны хувьд авч үзэхэд, Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жил 116 хоногоор тэргүүлж байгаа бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр удаалж байна.

Эдгээр таван эрхмийн дараагаар Н.Алтанхуяг /2 жил, 87 хоног/, С.Баяр /1 жил, 341 хоног/ , М.Энхболд /1 жил, 301 хоног/, М.Энхсайхан /1 жил, 278 хоног/ , Ч.Сайханбилэг /1 жил, 229 хоног/ гэсэн хүмүүс эрэмбэлэгдэж байгаа юм.

Ерөнхий сайд нартай холбоотой зарим сонирхолтой мэдээллээс хүргэхэд,

-Хоёр үүрэг гүйцэтгэгч гэдэгт Д.Тэрбишдагва, Ням-Осорын Туяа нар хамаатна. Ням-Осорын Туяа 8 хоног үүрэг гүйцэтгэгч хийсэн байдаг бол Д.Тэрбишдагва 16 хоног ажилласан байдаг аж.

-1992 оноос хойш албан ёсоор томилогдсон 16 Ерөнхий сайдын 8 нь МАХН, МАН-ынх бол үлдсэн 8 нь Ардчилсан намынх байгаа юм.

-Ерөнхий сайд нар дундаас хамгийн анх удаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн хүн бол У.Хүрэлсүх. Түүний хувьд 2020 онд дахин улиран Ерөнхий сайдад томилогдсон боловч томилогдсоноос хойш долоон сарын дараагаар огцрох өргөдлөө өгч, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа.

Н.Тавинбэх: Эрчим хүчний ахуйн хэрэглээний сарын үнэ 100 кВт цаг хүртэл 30 хувиар, 150-300 кВт хүртэл 61 хувиар, 300 кВт цагаас дээш хэрэглээнд 89 хувиар нэмэгдсэн
Н.Тавинбэх: Эрчим хүчний ахуйн хэрэглээний сарын үнэ 100 кВт цаг хүртэл 30 хувиар, 150-300 кВт хүртэл 61 хувиар, 300 кВт цагаас дээш хэрэглээнд 89 хувиар нэмэгдсэн
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.