Хавдар судлалын үндэсний төвөөр долоо хоногт 3800-4000 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Энэ бол зөвхөн өнгөрсөн долоо хоногийн тоон мэдээ. Харамсалтай нь, өдөрт 14 хүн хавдрын улмаас нас барж байна.
Улсдаа ганцхан хавдрын гэх тодотголтой дөрвөн давхар бүхий шар эмнэлгийн ачаалал таазандаа тулах болсон. Тиймээс эмнэлэгт үүсэж буй хүндрэл, ачаалал, асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг салбарын сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагуудад үүрэг болгожээ.