Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шаазан нуурт боогдсон найман тонн загасыг аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дахь Казахын буюу шаазан нуурын дэргэдэх усжуулалтын байгууламжид их хэмжээний загас боогдсон байжээ. Иймд тус аймгийн БОАЖГ, Онцгой байдлын газар, “Дорнод” спорт загасчлалын клуб зэрэг олон байгууллагын залуус зургаан өдөр ажилласны үр дүнд Амарын сугас, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан зэрэг гурван төрлийн найман тонн буюу 300-400 мянган загас, жараахайг аварч дээрх нуурт буцаан тавьжээ. Загаснуудыг зориулалтын тороор барьж, “Портер”-оор 24 удаа зөөж нуурт хүргэсэн байна.

Монголын агнуурын загасны холбооны мэргэжилтэн, биологич Б.Мөнхзориг  энэ өдрүүдэд Баянтүмэн сумд ажиллаж, Шаазан нуурын экосистемийг цаашид хэрхэн хамгаалах талаар заавар, зөвлөмжийг мэргэжилтнүүдэд өгчээ.

Улсын онцгой комисс хуралдана
Улсын онцгой комисс хуралдана
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -14 хэмийн хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -14 хэмийн хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.