Хятад улс зургаа дахь үеийн сүлжээний туршилтын технологиор тоноглогдсон хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд уржигдар байршуулжээ. Шаньси мужийн Тайюань хотын сансрын буудлаас хиймэл дагуул болон бусад 12 төхөөрөмжийн хамт ням гарагт хөөргөсөн байна. Энэхүү шинэ технологи бүхий төхөөрөмж нь хамтын бүтээл юм.
Тодруулбал, Хятадын “Chengdu Guoxing Aerospase Science an Technology” компани Электрон шинжлэх ухаан, технологийн их сургууль, “Beijing Minospace Technology” зэрэг компани хамтарсан байна. Төслийн гол зорилго нь өндөр давтамжийн терахертийн долгионыг ашиглан, 5G сүлжээний боломжит хурдаас хэд дахин их байх аж.