ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, П.Сайнзориг, М.Бадамсүрэн, Р.Сэддорж нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 17 гишүүний 58.8 хувь нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Н.Номтойбаяр: Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г 2020 онд нууцын зэрэгт авсан юм байна. Гишүүд нууц үл задруулах байдлаар танилцах эрхтэй
Н.Номтойбаяр: Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г 2020 онд нууцын зэрэгт авсан юм байна. Гишүүд нууц үл задруулах байдлаар танилцах эрхтэй
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!