Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Макс“ групп өөрсдийн объектыг эмнэлгийн зориулалтаар ашиглахыг санал болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

"Макс" группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан, ханиад, томуу зэрэг өвчлөл өндөртэй үед эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болоод байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, өөрийн группийн объектыг ашиглах саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийллээ. 

Д.Ганбаатар "Хөгшид, хүүхдээ тэвэрсэн ээж эмнэлгийн коридорт хэвтэхийг харахаар сэтгэл зовниж байна аа. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад манай хамт олон бэлэн. Объект нь бидэнд байна. 45 хоногийн дотор эмнэлгийн зориулалттай 500 ор бэлэн болгох боломж бий. Мэдээж үйл ажиллагаа, халаалт, дулааны асуудал гээд тодорхой хэмжээнд түрээс, төлбөрийн асуудал яригдах байх. Ханиад томууны дэгдэлт дөрөв дүгээр сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80% нь томуу, томуу төст өвнөөс болж эмнэлэгт хэвтэж байна. Дараа жил дахиад л энэ асуудал яригдах нь ойлгомжтой. Санаачлагыг маань Эрүүл мэндийн салбарынхан анхааралдаа авна биз ээ" хэмээжээ. 

Б.Лхагвацэрэн

 

Ихэнх аймгуудад сурагчдын амралтыг сунгажээ
Ихэнх аймгуудад сурагчдын амралтыг сунгажээ
 
Нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төсөлд “Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэг болно
Нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төсөлд “Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.