З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шүүх хурал 2-р сарын 3 хүртэл хойшиллоо

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг өнөөдөр /2025.01.20/ 12.00 цагт анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр товлосон байв. Гэвч хэрэгт хяналт тавьж буй прокурор шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хүсэлт гаргаж, тус шүүх хурлыг хоёрдугаар сарын 03-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Эргэн сануулахад, хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн 2024 оны гуравдугаар сард болж, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.

Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нар гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг есдүгээр сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.

Нэгдүгээр сарын 24-нөөс ихэнх нутгаар эрс хүйтэрч, цасаар шуурна
Нэгдүгээр сарын 24-нөөс ихэнх нутгаар эрс хүйтэрч, цасаар шуурна
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!