Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр сарын 24-нөөс ихэнх нутгаар эрс хүйтэрч, цасаар шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Цаг уур, орчны шинжилгээний газраас 10 хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа.

Энэ сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 24-25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Түүнчлэн нэгдүгээр сарын 25-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -29..-34 градус, бусад хэсгээр шөнөдөө -24..-29 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.

YONHAP: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг хорих ангийн ганцаарчилсан өрөөнд шилжүүлжээ
YONHAP: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг хорих ангийн ганцаарчилсан өрөөнд шилжүүлжээ
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.