Ардчилсан Үндсэн хууль баталсан өдрийн 28 жилийн ой буюу өчигдөр /2020.01.13/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэгт Итгэмжлэх жуух бичиг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболдод Итгэмжлэх захидлыг тус тус гардуулав.
Мөн өдөр шинээр томилогдсон Элчин сайд нарыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүлээн авч уулзаж, цаашид суугаа орон болон НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, удирдамж, заавар өгчээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам