
Ерөнхий сайд Г.Занданшатар төсөвт байгууллагуудын чиг үүрэг, үр ашиг, үндэслэл, хэрэгцээ, шаардлагад дүн шинжилгээ хийж, нэгтгэн нийлүүлэх, татан буулгах замаар өөрчлөн зохион байгуулж, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтэц, орон тоог оновчтой тогтоох, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод руу шилжүүлэн гүйцэтгүүлэхийг даалгасан.
Энэ дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ байгууллагынхаа эдийн засаг, үр ашгийн тооцоо судалгаанд үндэслэн сул орон тоог царцааж, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв хэмнэх үүднээс удирдах албан тушаалтнуудынхаа орон тоог 30 хувь, нийт ажилтнуудаа 10 хувиар цомхотгож эхэлжээ.
