Б.Зоригтбаяр: Орхон аймгийн 2025 оны төсвийн 90 хувь Эрчим хүч, инженерийн шугам сүлжээ, боловсрол, эрүүл мэнд гэсэн дөрвөн чиглэлд зарцуулагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцож, аймгийн засаг дарга нарыг батламжилсан билээ.

Тухайлбал Орхон аймгийн засаг даргаар Б.Зоригтбаяр томилогдсон бөгөөд өнөөдөр батламж, тэмдэгээ гардан авлаа. Энэ үеэр тэрбээр "Орхон аймаг 2025 оны төсөвтэйгөө уялдуулж, ИТХ-ын төлөөлөгчид болон орон нутгийнхаа иргэдийн саналыг авч дөрвөн том төсөл арга хэмжээг гол чиглэлээ болгон хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, Эрчим хүч, инженерийн шугам сүлжээ, боловсрол, эрүүл мэнд гэсэн дөрвөн чиглэлд онцгойлон анхаарч ажиллах бөгөөд нийт төвсийнхөө 90 хувийг эдгээрт чиглүүлэх юм" гэв.

БСШУСБХ : Боловсролын тухай багц хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Ажлын хэсэг байгууллаа
БСШУСБХ : Боловсролын тухай багц хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Ажлын хэсэг байгууллаа
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!