БСШУСБХ : Боловсролын тухай багц хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Ажлын хэсэг байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 57 секунд

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд П.Наранбаярын мэдээллийг сонслоо. Тэрбээр, судалгааны их сургуулиудыг бий болгох талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа эхний ээлжинд танилцуулсан юм.

Тэрбээр "Өнөөдөр дээд боловсролын сургалтын 65 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 34 их сургууль, 29 дээд сургууль, 2 коллеж байна. Боловсролын багц хууль батлагдсанаас хойш дээд боловсролын салбарт Засгийн газрын 7 тогтоол, Боловсролын сайдын 14 тушаал, дүрэм журам нийтдээ 23-ыг баталжээ. Судалгааны их сургууль байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, эхний ээлжинд дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллын тогтоох, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна. Дээд боловсролын тухай хуулийн дагуу дээд сургуулийг их сургууль эсвэл коллеж болох шилжилтийн үйл ажиллагааг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар заасан. Дээд боловсролын хуулийн 7.8-д заасны дагуу судалгааны их сургуулийг байгуулах хуулийг УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ хуулиар байгуулна. Элсэлтийн шалгалтыг 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн жилд хоёр удаа зохион байгуулж, 2025-2026 оны хичээлийн жилд босго оноог 490, орон нутгийн сургуулийнхыг 430 болгож 10 оноогоор нэмэгдүүлэхээр болсон" гэв.

Мөн их, дээд сургуулиудыг судалгааны их сургууль байгуулахад төрийн санхүүжилт 70 хувьтай байж бүрэн агуулгаараа хөгжих боломжтой талаар их, дээд сургуулиудын ректорууд саналаа хэлж, багш нарын мэдлэг ур чадварыг сайжруулах, хамтран ажиллах уялдаа холбоогоо нэмэгдүүлэх, материллаг баазаа бэхжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудаар үг хэлж, байнгын хорооны гишүүдийн асуултуудад хариуллаа. Хөдөө орон нутагт буй их, дээд сургуулиудын чадавхийг сайжруулах, гадаадад суралцах оюутнуудын тэтгэлгийг олгох талаар нэгдмэл бодлого баримтлах, төгсөгчдийн мэдлэг, ур чадварт анхаарч, ажлын байранд гологдохгүй байхаар шалгуур тогтоох зэрэг саналыг гишүүд хэлж байв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Боловсролын тухай багц хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар шүүмжилээд хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Ажлын хэсэг байгуулах зарчмын санал гаргав. Ажлын хэсгийг байгуулах талаарх байнгын хорооны тогтоолыг гишүүдийн олонх дэмжлээ.

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хуучин удирдлага НЭМГ-ын даргын шийдвэрийг эсэргүүцэж, ажлаа хүлээлцэлгүй, байгууллагын гэрчилгээ, тамгыг өгөхөөс татгалзжээ
“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хуучин удирдлага НЭМГ-ын даргын шийдвэрийг эсэргүүцэж, ажлаа хүлээлцэлгүй, байгууллагын гэрчилгээ, тамгыг өгөхөөс татгалзжээ
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!