Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУИС-ийн захирал Э.Сонинтогос: Бид нийгмийг соён гэгээрүүлэх асар том хариуцлагатай учраас энэ чиглэлд анхаардаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр хуралдав. Энэ үеэр их дээд сургуулиуд ёс суртахуунлаг иргэдийг бэлтгэхэд хэрхэн ажилладаг талаар лавлахад

СУИС-ийн захирал Э.Сонинтогос "Манайх АТГ, ХЭҮК, дүүрэг, хотын цагдаагийн газруудтай хамтран ажилладаг. СУИС соён гэгээрүүлэх нийгмийн өмнө асар том хариуцлага хүлээсэн сургууль гэдэг утгаараа энэ чиглэлд анхаардаг. Оюутны уран бүтээлийг дэмжих чиглэлээр тодорхой төслүүдийг зарлаж жил бүр 7-8 оюутны санаачилсан төслүүдийг хэрэгжүүлдэг. Мөн багш нарын санаачилсан төсөл болох оюутны ёс зүй, уран бүтээл, хөгжих ажлыг дэмжиж ажилладаг. Манай оюутны зөвлөл маш сайн ажилладаг. Энэ жилийн хувьд тэргүүний оюутны зөвлөлөөр шалгарсан" гэв.

Г.Дамдинням: Монголд жалгаар дүүрэн докторууд боллоо
Г.Дамдинням: Монголд жалгаар дүүрэн докторууд боллоо
 
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.