Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн ОЮУТНУУД харьяалал харгалзахгүй ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, үйлчилгээ авах боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай" журмыг баталлаа. Энэхүү шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлснээр орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болж байна.

Жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулдаг. Аяны хүрээнд оюутан залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулдаг ч оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгал төлөлт болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд зарим асуудал тулгарч байсан тул өмнөх журмыг шинэчлэн боловсруулж, батлав.

Цаашид оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн даатгал төлөлт болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд бүрэн хамруулснаар тэдэнд ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэл, санхүүгийн дарамтаас урьдчилан сэргийлэх бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.