Л.Мөнхбаясгалан: Газрын тосны үйлдвэр барих төсөлд Энэтхэгээс 431 сая ам.долларын зээл авах асуудлыг МАН-ынхан шуурхайлж, сайд нар нь гишүүдийг “кнопдуулж“ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг Дорноговь аймагт баригдаж буй Газрыг тос боловсруулах үйлдвэрийн явцтай холбоотой асуудлаар хуралдаж, мөн АН-ын бүлгийн хуралдаанд дээрх асуудлыг танилцлуулжээ.

Энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өгөхдөө "Газрын тосны үйлдвэр барих төсөлд Энэтхэгээс 431 сая ам.долларын зээл авах асуудлыг бүлгийн хуралд орж ирж ярьсан. Одоо байнгын хорооны хуралдаанд шуурхай танилцуулж байх шиг байна. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанд МАН шууд дэмжихээр тохиролцож, гишүүдийг кнопдох юм байна. Манай бүлгийн хуралдаанд хэлэлцэгдсэн ч бүлгийн дийлэнх гишүүд дэмжээгүй. Гишүүдийн саналыг хураагаагүй.

Энэ мэт олон нийтийн анхаарал суларсан үед 14 мега төсөл гэдгээр гэнэтийн дайралтууд хийж орж ирэх юм. Бид үндсэндээ 1.7 тэрбум ам.долларын өрөнд орж байна. Дээр нь газрын тосны үйлдвэр байгуулаад тэр нь нөөц хангаж чадах эсэх нь бүрхэг байгаа. 10 гаруй улс орон руу газрын тосны хайгуул хийх компаниудыг тендерт оролцуулаач гэсэн санал өгсөн нэг ч орноос ирээгүй. Дахиад л мөнөөх Энэтхэгийн Мега инженеринг компани орж ирж байгаа. Энэ мэт асуудлаа гишүүдэд танилцуулах боломж олгохгүйгээр орж ирж байна.

Хоёрдугаарт, сайд нар УИХ-ын гишүүдийг бөөн бөөнөөр нь дагуулаад Оюутолгой, Таван толгойг үзээч гээд авч явж байна. Нөгөө гишүүд нь юм үзээгүй юм шиг явж ирээд гоё, сайханыг нь гайхаад кноптчихдог. Гэтэл хэн ч төр төслийг эдийн засгийн өгөөж, улсын бодлогод нийцэж байгаа эсэх, ҮАБЗ-өөс ямар зөвлөмж гарсан зэргийг огт анхаарч шийдэхгүй байна.

Р.Эрдэнэбүрэн: Оргил ачааллын үед тодорхой замуудад төлбөр тогтоох асуудал сайд нарын саналыг авах түвшинд яригдаж байгаа
Р.Эрдэнэбүрэн: Оргил ачааллын үед тодорхой замуудад төлбөр тогтоох асуудал сайд нарын саналыг авах түвшинд яригдаж байгаа
 
ЭМЯ: Орон нутгаас нийслэлд ирж суралцсан оюутнууд харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЭМЯ: Орон нутгаас нийслэлд ирж суралцсан оюутнууд харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!