Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төвийн зарим бүсүүдийн зорчих хэсэгт төлбөр тогтоох тухай асуудал яригдаж буй.
Тэгвэл энэ талаар Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрэнэбүрэн мэдээлэхдээ "Засгийн газрын хуралдаанаар оруулах, оруулахгүйгээ шийдээгүй байгаа олон хуулийн төсөл бий. Төслийн шатанд олон саналууд боловсруулагдаж байдаг. Тэр бүрийг яриад байх нь буруу гэж бодож байна. Хуулийн төсөлд төлбөртэй бүс байгуулах биш, харин төлбөртэй замын концепц байгаа. Өөрөөр хэлбэл оргил ачааллын үед тодорхой замуудад төлбөр тогтоох асуудал сайд нарын саналыг авах түвшинд яригдаж байна. Харин Засгийн газрын хуралдаанаар ороогүй байгаа бөгөөд хурлаар орж хэлэлцсэний дараа УИХ-д өргөн барих эсэх асуудал шийдэгдэнэ" гэв.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!