Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сарын 21-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20 настай эрэгтэй Д гэгч нь 16 настай охины амь насыг хохироосон хэрэг гарсан байдаг. Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны уртасгагч утсаар хохирогчийн хоолойг боож амь насыг нь хохироосон байна.

Энэ хэргийг шалгах явцад сэжигтэн этгээд нь өмнө нь 32 настай эмэгтэйн амь насыг мөн хохироож, унтлагынхаа өрөөнд нуусан байсан нь мөн тогтоогдсон.

Тэгвэл 16 настай охины амь насыг хохироосон хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 15.30 цагаас болно.

Ж.Чинбүрэн: Утааны асуудлаарх сонсголын өмнө гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт хийнэ
Ж.Чинбүрэн: Утааны асуудлаарх сонсголын өмнө гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт хийнэ
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.