Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр Мал Эмнэлгийн Ерөнхий Газар /МЭЕГ/-ын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар "Улаанбадрах суманд хайгуул эхэлснээс хойш ургийн гажигтай төл мал гарсан гэх 80 мэдээлэл байдгаас 2 нь л мал эмнэлгийн байгууллагад албан ёсоор ирсэн. Бусад нь нотлогдоогүй, батлагдаагүй мэдээлэл" гэв.