Уул уурхайн салбар төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлэв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 18 секунд

Цар тахлаас хойш уул уурхайн салбар сэргэж 2023 онд улсын нэгдсэн төсвийн орлогын 29.9 хувийг бүрдүүлжээ. Үүний 56.2 хувийг нүүрс олборлогчид дангаараа бүрдүүлж ажилласан байна.

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,072.9 тэрбум төгрөг буюу 40.0 хувиар өссөн болохыг Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2023 оны нэгтгэл тайланд дурджээ.

Тайланд 2023 онд 8,1 их наяд төгрөгийн дүн нэгтгэгджээ. Уул уурхайн салбар нь ДНБ-ий 28.7 хувийг эзэлсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн, экспортын орлогын 86.5 хувь буюу 24.7 хувиар өссөн, төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлсэн болохыг тайланд дурджээ. Монгол Улс 2006 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нэгдэн орсноос хойших 18 дах удаагийн тайлангаа гаргасан.

May be an image of text

Засгийн газар, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч, бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүдийн 2023 оны тайлангуудыг нэгтгэж, салбарын өнөөгийн байдлыг танилцуулсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлан гараад байгаа юм.

Монгол Улсын төрийн бодлогын үндсэн чиглэлд тусгасны дагуу Эрдэс баялгийн салбарыг ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчмаар хөгжүүлэх, байгалийн баялгаас олж буй орлогыг олон нийтэд нээлттэй болгох, оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн тус тайланг Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийн оролцоотой нэгтгэн гаргадаг. Энэхүү тайланг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны захиалгаар Монголын “ЭсАйСиЭй” /СИКА/, Гроуф Файненс аудит компаниудын түншлэл боловсруулан бэлтгэжээ.

DeMarcus Cousins: “Сэлэнгэ бодонс“ багт анхны аваргаа авчрахад нь туслах гэж байгаадаа таатай байна
DeMarcus Cousins: “Сэлэнгэ бодонс“ багт анхны аваргаа авчрахад нь туслах гэж байгаадаа таатай байна
 
Д.Баярхүү: Францтай хамтын ажиллагаанд орчихвол цаашид гуравдагч хөршийн хөрөнгө  оруулалтыг татах бүрэн бололцоотой
Д.Баярхүү: Францтай хамтын ажиллагаанд орчихвол цаашид гуравдагч хөршийн хөрөнгө  оруулалтыг татах бүрэн бололцоотой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!