Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

DeMarcus Cousins: “Сэлэнгэ бодонс“ багт анхны аваргаа авчрахад нь туслах гэж байгаадаа таатай байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ бодонс" багт гадаадын тоглогч тоглохоор иржээ. Тодруулбал, АНУ-ын тоглогч DeMarcus Cousins хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр хоёр цагийн өмнө өөрийн цахим хуудаснаа "Би Сэлэнгэ Бодонсууд"-тай гэрээ байгуулж, Монголын сагсан бөмбөгийн лигт анхны аваргаа авчрахад нь туслах гэж байгаагаа дуулгахад таатай байна. Аварга авцгаая хэдүүлээ" гэж бичжээ.

DeMarcus Cousins нь NBA-ийн 4 удаагийн бүх одод, бүх NBA-ийн багт 2 удаа нэрлэгдэж байсан, 2016 оны Олимпын 5х5 сагсан бөмбөгийн төрлийн алтан медальтай тоглогч юм.

Үндэсний дээд лигийн 2024-2025 оны амжилтын хүснэгтэд "Сэлэнгэ бодонс" баг хоёрдугаарт эрэмбэлэгдэж 11 хожил, 6 хожигдолтой яваа. Харин хүснэгтийн нэгдүгээрт байгаа "Хасын хүлэгүүд" баг 15 хожиж, хоёр хожигджээ.

May be a graphic of 4 people, people playing basketball, basketball jersey and text

ТОДРУУЛГА: Улсын эмнэлгүүд 0-18 насны хүүхдийн 5-6 шүдийг ҮНЭГҮЙ ЭМЧИЛЖ байна
ТОДРУУЛГА: Улсын эмнэлгүүд 0-18 насны хүүхдийн 5-6 шүдийг ҮНЭГҮЙ ЭМЧИЛЖ байна
 
Р.Сэддорж: Утасны төлбөрөө ганц сар төлөөгүйн төлөө эрсдэлтэй зээлдэгч болгодог ийм харгис байж болохгүй
Р.Сэддорж: Утасны төлбөрөө ганц сар төлөөгүйн төлөө эрсдэлтэй зээлдэгч болгодог ийм харгис байж болохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.