АГААРЫН ЧАНАР: Баянхошуу, Хайлааст орчимд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээний ИХ УТААТАЙ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдрийн 12.30 цагийн байдлаар Баянхошуу, Хайлааст орчимд хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын үзүүлэлт 305-445 байна.

Харин Мишээл экспо, Ургах наран орчимд хамгийн бага бохирдолтой буюу 61-68 зааж байна. Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд ихэнх байршилд бохирдолтой зааж, УЛААНБААТАР УТААТАЙ байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод удсан.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ТООН УТГА ЮУГ ИЛЭРХИЙЛЭХ ВЭ?

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Л.Энх-Амгалан: Ахмад настны 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй. Ихэнх нь  сургалтын төлбөр, байр, машин зэрэгт зарцуулдаг
Л.Энх-Амгалан: Ахмад настны 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй. Ихэнх нь сургалтын төлбөр, байр, машин зэрэгт зарцуулдаг
 
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!