Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын яам 2025 оныг “Багшийн ёс зүйн жил“ болгон зарлахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Боловсролын сайдын энэ оны эхний шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд нэгжийн дарга нараас гадна харьяа байгууллагын удирдлагууд оролцож, салбарын мэдээллийг солилцов.

Боловсролын салбарын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг таницууллаа. Урсгал зардлын гүйцэтгэл 99.2 хувь, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 75.4 хувь, Боловсролын сайдын багцын гүйцэтгэл 100 хувь, харьяа байгууллагуудын төсөв мөн бүрэн гүйцэтгэлтэй гарсан байна.

Энэ онд боловсролын салбарын хүрэх үр дүн, үйл ажиллагааны төлөвлөлтийг хурлаар хэлэлцлээ. Тухайлбал, PISA олон улсын үнэлгээгээр цахим ур чадварыг үнэлүүлэх, бага боловсролын хөтөлбөр шинэчлэл эхнээсээ үр дүнгээ өгөх зэрэг ажил хүлээгдэж буй тул бэлтгэл хангахыг Боловсролын сайд П.Наранбаяр нийт удирдлагуудад үүрэг болгов.

Түүнчлэн 2025 оныг "Багшийн ёс зүйн жил" болгон зарлахаар тогтсоны хүрээнд тодорхой ажлуудыг санаачлан, хийж эхлүүлэхээр төлөвлөж байна.

Д.Дариймаа: Ногооныхоо үнийг МОНГОЛ БИЧГЭЭР бичсэнээс хойш худалдан авалт сайжирсан. Монгол бичгээ мэдэхгүй ӨВӨР МОНГОЛ бичиг байна гэж гайхах залуучуудыг харахаар ЭМЗЭГЛЭДЭГ
Д.Дариймаа: Ногооныхоо үнийг МОНГОЛ БИЧГЭЭР бичсэнээс хойш худалдан авалт сайжирсан. Монгол бичгээ мэдэхгүй ӨВӨР МОНГОЛ бичиг байна гэж гайхах залуучуудыг харахаар ЭМЗЭГЛЭДЭГ
 
О.Одбаяр: Ах эгч хоёр минь надад туслах гэсэн биш өнөөдөр нийгэмд муу нэртэй боллоо. Х.Нямбаатараас 200 сая төгрөг авсан гэх мэтээр худал ярьцгааж байна