Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан Пүрэв болон Баасан гарагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

· “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 12 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.