Б.Энхтайван: Хүүхдийн эрхтний хөгжил дутуу, чадавх муутай байдаг учраас ханиадтай үед 3-6 хүртэлх эрхтнүүд нь хямардаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

---------------

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Энхтайван:

-Ханиад томууны хүндрэлийг олон эрхтний дутагдлаар илэрхийлдэг. Том хүмүүс тухайн, тухайн эрхтнийхээ дутагдлаар хүндэрч эмчлүүлдэг. Харин бага насны хүүхдүүд өөрийнхөө эрхтний дутагдлаар хүнд байдлыг давж чадахгүй. Учир нь бага насны хүүхдүүдийн эрхтний хөгжил дутуу, чадавхи муутай. Уушги муудаад хатгаа авлаа гэхэд уушгины дутагдлаар асуудлыг шийдэж чадахгүй. Тэгэхээр бусад эрхтнүүд нь хамжиж байж амьд үлдэхийн төлөө тэмцдэг. Тиймээс хамгийн багадаа 3-аас дээш, 5-6 хүртэлх эрхнүүд хямарна. Амьсгал нь хямраад цээж нь хонхолзож байснаа ухаан алддаг. Хүчилтөрөгчийн дутагдлаа авах гээд зүрх нь олширч эхэлнэ. Зүрх нь дэлсэж, царай нь цонхийгоод эхэлдэг. Ханиад томуу нь хүндэрвэл олон эрхтний дутагдалд орно. Үеийн үед эрчимт эмчилгээний тасаг ачаалалтай байдаг.

Б.Пүрэвдорж: Гишүүдэд тэтгэмж олгох заалтыг гэнэт гаргаж ирж байгаа нь 1-р сарын 11-нд болох ЖАГСААЛТАЙ холбоотой. Өнгөрсөн хугацаанд гарын 10 хуруунд багтах хүмүүс л энэ тэтгэмжийг авсан байх
Б.Пүрэвдорж: Гишүүдэд тэтгэмж олгох заалтыг гэнэт гаргаж ирж байгаа нь 1-р сарын 11-нд болох ЖАГСААЛТАЙ холбоотой. Өнгөрсөн хугацаанд гарын 10 хуруунд багтах хүмүүс л энэ тэтгэмжийг авсан байх
 
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!