Томуу, томуу төст өвчний тархалттай холбоотойгоор Ховд аймагт Засаг даргын захирамж гарчээ. Тодруулбал аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдварын тархалт нэмэгдэж, “Аймгийн хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрсэнтэй холбогдуулан Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дүгээр захирамж гарсан байна.
Иймд цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 06-17-ныг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.