Ерөнхий сайд “Эрдэнэт”-ийг 15 тэрбумаар хөгжим авах тендер зарласныг анхааруулж, ТУЗ-тэй болгоно гэж ЗГ-ын хуралдаан дээр мэдэгджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 0 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2025.01.02/ болж, зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар мэдээллийг сонссон. Үүнд "Эрдэнэт" ТӨҮГ-тай холбоотой мэдээлэл ч багтсан бөгөөд Ерөнхий сайдын зүгээс зарим асуудлуудад хатуухан шүүмжлэл хүртээж, хэд хэдэн үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна.

Тодруулбал, хуралдааны үеэр "Эрдэнэт" үйлдвэр 15 тэрбум төгрөгөөр хөгжмийн аппаратур авахаар тендер зарласан гэх асуудал хөндөгдсөн аж. Үүнтэй холбоотойгоор цар тахлаас хойш төрийн өмчит газруудын төсөв санхүүгийн нөхцөл байдал төдийлөн сайжирч амжаагүй, Туулын хурдны зам тэргүүтэй 14 мега төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байхад төсөвт томоохон оролцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар нь энэ мэт худалдан авалтыг хийж байгаа нь байж боломгүй зүйл хэмээн Ерөнхий сайдаар "загнуулаад" амжжээ.

Иймд төрийн өмчит компаниудыг худалдан авалтууддаа анхаарахыг Ерөнхий сайд анхааруулаад, тэр дундаа "Эрдэнэт" үйлдвэрийн зарлаж буй тендер худалдан авалтын мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байх чиглэлийг өгсөн байна.

Мөн төлөвлөлтгүй, үр ашиггүй худалдан авалт хийж байгаа асуудлыг цэгцэлж, балансыг нь тэнцвэржүүлэхийн тулд зарим төрийн өмчит компаниуд дээр ТУЗ байгуулах шаардлагатай хэмээн үзсэн ба эл агуулгыг багтаасан төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг ирэх долоо хоногийн ЗГ-ын хуралдаанаар оруулж хэлэлцэхээр болжээ.

Түүнчлэн шинэ оны босгон дээр хилийн дээс алхдаг төрийн өмчит үйлдвэрийн газруудын дарга, дэд дарга нарын томилолтын зардлын эх үүсвэрийг шалгаж, хаанаас гарсан бэ гэдгийг нь тогтоон Засгийн газарт танилцуулах чиглэлийг ч мөн Ерөнхий сайд өгсөн байна.

UBN.mn сайт өмнө нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зарласан анхаарал татахуйц ТЕНДЕРИЙН мэдээллүүдийг хүргэж байсан. Тухайлбал,

-“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ 6.1 тэрбум төгрөгөөр ТАЙЗНЫ ГЭРЭЛ, дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл авахаар тендер зарлав. Мэдээллийг ЭНД дарж уншина уу.

-Эрдэнэт үйлдвэр “өндөгний шар нь бага зэрэг харагдаж, уураг нь нягт гэрэлтэх“ 103 мянган ширхэг өндгийг 79 САЯ ТӨГРӨГӨӨР авна. Мэдээллийг ЭНД дарж уншина уу.

-54.6 сая төгрөгөөр АЙРАГНЫ ХУЛ, аяга таваг, халбага сэрээ, ХАЙРУУЛЫН ТАВАГ авна. Мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Хууль зүйн яам төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэллээ
Хууль зүйн яам төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэллээ
 
Говь-Алтай аймгийн Бугат суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Говь-Алтай аймгийн Бугат суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!